БНХАУ ирэх таван жилийн төлөвлөгөөндөө ОХУ-ын хийн хоолойн төслийг урагшлуулах талаар тусгажээ

БНХАУ ирэх таван жилийн төлөвлөгөөндөө ОХУ-ын хийн хоолойн төслийг урагшлуулах талаар тусгажээ

БНХАУ эдийн засгийн таван жилийн төлөвлөгөөндөө ОХУ-ын байгалийн хий дамжуулах хоолойн төсөлд ахиц гаргах талаар тусгасан талаар "Bloomberg Mongolia" эш татан мэдээлжээ. 

Тодруулбал, энэхүү төлөвлөгөөнд Хятад, Оросын байгалийн хийн төв хоолой барих урьдчилсан шатны ажлыг урагшлуулах зорилт тусгасан байна. Төв хоолой гэдэг нь Сибирийн бүсээс Монголын нутгаар дамжиж БНХАУ-д хүрэхээр төлөвлөгдсөн "Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийг хэлсэн байх магадлалтай. Ахиц удаашралтай байгаа уг төсөл одоогийн "Сибирийн хүч" хоолойг дэмжиж, Ойрх Дорнодын зөрчил мөргөлдөөн бүс нутгийн байгалийн хийн нийлүүлэлтийн найдвартай байдалд эргэлзээ төрүүлэх болсон энэ үед БНХАУ-ын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх юм.