Түрүү бөх нь 10 саяын байтай барилдаан маргааш болно

Түрүү бөх нь 10 саяын байтай барилдаан маргааш болно

Завхан аймгийн Түдэвтэй сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин Уснихын Балжиннямын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан гуравдугаар сарын 07-ны 13.00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болно.

Барилдааны түрүү бөх 10 сая төгрөг, үзүүр бөх 6 сая төгрөг, их шөвөг тус бүр 3 сая төгрөг, дунд шөвөг тус бүр 1сая төгрөгний бай, шагналтай аж. Тус барилдааны үзэгчдээс супер азтан тодорч автомашин гардах бөгөөд 5 үзэгч 1.000.000 төгрөг, 9 үзэгч сарнай цэцгийн баглаа авах аж.