АНУ Энэтхэгт Оросын газрын тос худалдан авах түр зөвшөөрөл олгожээ

АНУ Энэтхэгт Оросын газрын тос худалдан авах түр зөвшөөрөл олгожээ

АНУ-ын Сангийн яам далайд саатсан Оросын газрын тосыг Энэтхэг худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилгоор хориг арга хэмжээг түр хугацаанд зөөлрүүлжээ.

Энэ талаар АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент мэдэгдэхдээ, "30 хоногийн хугацаатай энэхүү зөвшөөрөл нь дэлхийн зах зээлд газрын тосны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, мөн Иран дэлхийн эрчим хүчний зах зээлийг барьцаалах оролдлогоос үүдсэн дарамтыг бууруулахад чиглэж байгаа" гэж тайлбарласан байна.

Тэрээр X платформд нийтэлсэн мэдэгдэлдээ, уг шийдвэр нь "богино хугацаанд хэрэгжих зорилтот арга хэмжээ" бөгөөд зөвхөн далайд саатсан газрын тосонд хамаарах тул Оросын засгийн газарт мэдэгдэхүйц санхүүгийн ашиг авчрахгүй гэж онцолжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Орос Украинд халдсаны дараа Оросын газрын тосонд хориг тавьсан нь худалдан авагч орнуудыг өөр эх үүсвэр хайхад хүргэсэн юм.

Үүний зэрэгцээ Вашингтон Оросын эрчим хүчний томоохон худалдан авагч Энэтхэгт шахалт үзүүлж, Москва руу урсах орлогыг бууруулах зорилгоор Оросын газрын тосны худалдан авалтыг зогсоохыг шаардаж ирсэн юм.

Эх сурвалж: BBC