Монголын дугуйтай аялагч, Wazza хочоороо танигдсан Б.Очирваань Австрали тивийг дугуйгаар туулах 4000 км-ийн аяллаа өнөөдөр өндөрлүүлэх гэж байна.
Тэрбээр Австралийн баруун хэсгээс эхлэн тивийг хөндлөн туулж, хэд хэдэн хот суурин болон алслагдсан бүс нутгаар дамжин урт замыг дугуйгаар туулсан юм. Энэхүү аялал өнөөдөр Австралийн цагаар 18:00–19:00 цагийн орчимд Сидней хотын бэлгэ тэмдэг болсон Сиднейн дуурийн театрын өмнө өндөрлөх аж.
Д.Очирваань өмнө нь хөлбөмбөгийн спортоор хичээллэдэг байсан бөгөөд Улаанбаатар хотоос Английн Манчестер хот хүртэл 14 мянган км замыг унадаг дугуйгаар туулж, мөрөөдлийнхөө цэнгэлдэх хүрээлэн болох Олд Трафорд хүрч байсан.