Хятад улс Ирантай Ормузын хоолойгоор зарим ачааг аюулгүй нэвтрүүлэх талаар хэлэлцэж байна гэж мэдээлжээ

Хятад улс Ирантай Ормузын хоолойгоор зарим ачааг аюулгүй нэвтрүүлэх талаар хэлэлцэж байна гэж мэдээлжээ

Хятад улс Ирантай хэлэлцээ хийж, газрын тос болон Катарын шингэрүүлсэн хийн ачаа тээвэрлэж буй хөлгүүдийг Ормузын хоолойгоор аюулгүй нэвтрүүлэх боломжийг судалж байгаа талаар Reuters агентлаг өчигдөр /2026.03.05/ мэдээлжээ. Тус агентлаг нэрээ нууцалсан эх сурвалжуудыг иш татсан байна.

Израиль, АНУ болон Ираны хооронд өрнөж буй дайн долоо дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд энэ хугацаанд дэлхийн газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн ойролцоогоор тавны нэгийг дамжуулдаг стратегийн чухал усан зам болох Ормузын хоолой орчимд хэдэн зуун хөлөг онгоц саатсан байдалтай байгаа юм. Үүний улмаас дэлхийн эрчим хүчний үнэ огцом өсөөд байна.

Reuters болон Bloomberg агентлагуудын мэдээлснээр, хөлөг онгоцны хөдөлгөөнийг хянах системийн өгөгдөлд пүрэв гараг /2025.06.05/-т "Хятадынх" хэмээн бүртгэгдсэн нэг танкер Ормузын хоолойгоор нэвтэрсэн гэж тэмдэглэгдсэн байна. Сонирхуулахад, Хятад улс Ираны газрын тосны томоохон худалдан авагчдын нэг бөгөөд Израиль, АНУ-ын Ираны эсрэг хийж буй цэргийн ажиллагааг буруушааж байгаа юм.

Эх сурвалж: BBC