Их Британийн Хатан хаан хоёрдугаар Элизабет 94 нас хүрлээ

Их Британийн Хатан хаан хоёрдугаар Элизабет 94 нас хүрлээ

Британийн түүхэн дэх хамгийн өндөр настай хатан хаан хоёрдугаар Элизабет өнөөдөр 94 нас хүрж байна.

Энэ жил тэрээр коронавирусийн халдварын улмаас түүхэндээ анх удаа төрсөн өдрийн арга хэмжээгээ цуцалсан билээ. Уг шийдвэрийн улмаас жил бүрийн зургаадугаар сарын дундуур хийдэг "Trooping the Colour" уламжлалт жагсаал болохгүй аж. 

Энэхүү жагсаалыг 1748 онд хоёрдугаар Жорж хаанаас хойш хийж ирсэн бөгөөд Их Британийн зэвсэгт хүчний тэргүүн хатан хаан хоёрдугаар Элизабет жагсаалын үеэр армийн бие бүрэлдэхүүнээ хардаг байсан юм. 

Тус жагсаалд өнгөрсөн жил 200 гаруй морьт цэрэг, 400 хөгжимчин, 1400 орчим офицер оролцож байв. Хаан ширээг өвлөн авах хунтайж Чарьлз коронавирусийн халдвар авснаас хойш тусгаарлагдаж байгаа ба Ерөнхий сайд Борис Жонсон дөрөвдүгээр сарын 12-нд эмнэлгээс гарсан билээ.

Элизабет 1952 онд 25 настайдаа хаан ширээнд суусан бөгөөд 2015 оны 9-р сард Их Британийн хамгийн удаан хаанчлагдсан хааны хатан хаан Викториягаас давжээ.