Даяар дуурсагдах далай даян дархан аварга Ж.Мөнхбат агсны хөшөөг бүтээсэн уран барималч Ж.Түмэнчулуун Чингис хааны хөшөөг урлажээ.
Тэрбээр өмнө нь Ж.Мөнхбат агсны хөшөө болон Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, БНМАУ-ын Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин, дуучин Гомбын Түмэндэмбэрэлийн гэрэлт хөшөөг урлаж байсан нь олны анхаарлыг татаж байв.