Сагсан бөмбөгийн холбооны Үндэсний Дээд Лигийн “Улирлын Үнэ Цэнэтэй Тоглогч”-ийг өнөөдөр /2026.03.05/ тодрууллаа. Уг шагналын эзнээр "BCH Knights" багийн тоглогч О.Эрдэнэцогт тодров.
Ийнхүү олон жил сагсан бөмбөг сонирхогч, дэмжигчдийн хүсэн хүлээж байснаар О.Эрдэнэцогт “MVP” боллоо. Түүнийг “Ард түмний MVP” ч гэж нэрлэж байв. Түүний хувьд Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын 27 тоглолтод оролцохдоо 13.9 оноо 4.9 самбар 5.9 оновчтой дамжуулалт 1.6 бөмбөг таслалт 84% чөлөөт шидэлтийн гүйцэтгэл гэсэн статистикыг үзүүлжээ.