БНХАУ-ын инженерүүд уурхайн аврах ажиллагаанд зориулсан анхны биет араг ясан робот зохион бүтээжээ

БНХАУ-ын инженерүүд уурхайн аврах ажиллагаанд зориулсан анхны биет араг ясан робот зохион бүтээжээ

Нарийн төвөгтэй, өндөр эрсдэлтэй уурхайн орчинд ажиллах зориулалттай биет араг ясан (exoskeleton) робот системийг Хятадын эрчим хүчний төрийн өмчит “China Energy Investment Corporation” компанийн харьяа судалгааны баг амжилттай зохион бүтээжээ. Уг робот нь аврагчийн биеийн ачааллыг бууруулж, 80 кг хүртэл жинтэй ачааг зөөх чадвартай бөгөөд аврах ажиллагааны аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөтэй.

Уул уурхайн гүний хонгил, нуранги үүссэн бүс, хорт хий алдагдсан орчинд аврах ажиллагаа явуулах нь аврагчдын амь нас, эрүүл мэндэд өндөр эрсдэлтэй. Иймд хүний хөдөлгөөнийг дэмжих, биеийн ачааллыг хөнгөвчлөх зорилгоор “хүн-машины хамтарсан ажиллагаа”-нд суурилсан биет араг ясан робот системийг бүтээсэн байна. Төслийг 2025 оны долоодугаар сард эхлүүлж, “Shendong Coal Group” болон “China Coal Research Institute” хамтран хэрэгжүүлжээ. Энэхүү робот нь “хатуу-уян шингэсэн” бүтэцтэй бөгөөд хиймэл оюун ухаанд суурилсан удирдлага, олон мэдрэгчийн технологиор тоноглогдсон. Үүнд:

  • 6-аас дээш цаг тасралтгүй ажиллах хүчин чадал
  • Хөдөлгөөнийг 95 хувиас дээш нарийвчлалтай таних систем
  • 80 кг хүртэл ачаа өргөж, зөөвөрлөх боломж
  • Аврагчийн биеийн ачааллыг ойролцоогоор 20 хувиар бууруулах шийдэл багтсан байна.

Түүнчлэн аврах ажиллагааны сургуулилтад гурван удаа туршиж, ажиллагааны тогтвортой байдал, аюулгүй байдлын шалгуурыг хангажээ. Ингэснээр нурангид гацсан хүнийг богино хугацаанд гаргах, хүнд тоног төхөөрөмж зөөвөрлөх, урт хугацааны ажиллагаанд аврагчдын тэсвэрийг нэмэгдүүлэх давуу талтай гэж үзэж байна.

Эх сурвалж: XINHUANET

Б.Ану