Мексикийн хар тамхины бүлэглэлийн толгойлогч “Эль Менчо”-г алтан авсанд оршуулжээ

Мексикийн хар тамхины бүлэглэлийн толгойлогч “Эль Менчо”-г алтан авсанд оршуулжээ

Мексикийн хар тамхины томоохон бүлэглэлийн толгойлогч, “Эль Менчо” хочит Немесио Осегера Сервантесийг алтан авсанд оршуулжээ.

Тэрээр Мексикийн хамгийн нөлөө бүхий гэмт хэргийн сүлжээ болох Jalisco New Generation Cartel (CJNG)-ийг удирдаж байсан бөгөөд хоёрдугаар сарын 22-нд Мексикийн тусгай хүчний уулын бүсэд явуулсан ажиллагааны үеэр буудалцаанд өртөн шархадсан байна. Улмаар түүнийг Мехико хот руу эмчилгээ хийлгэхээр тээвэрлэж байх үед нас баржээ.

Оршуулах ёслол Мексикийн хоёр дахь том хот болох Гуадалажара хотын захад зэвсэглэсэн цэргийн хамгаалалтанд болсон байна. Энэ үеэр том хэмжээний цэцгэн хэлхээнүүд байрлуулсан төдийгүй хөгжмийн хамтлаг оролцсон аж. Оршуулгын цувааг олон арван хүн дагалдан явсан бөгөөд нарлаг өдөр байсан хэдий ч зарим хүмүүс хар шүхэр барьсан байв. Аюулгүй байдлын үүднээс оршуулгын байршлыг олон нийтэд зарлаагүй байна.

Wreaths at the funeral. Pic: Reuters

Осегера Сервантес нь АНУ болон Мексикт хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийн нэг бөгөөд АНУ түүний баривчилгаанд 15 сая ам.долларын шагнал амлаж байжээ. Түүний удирдсан CJNG бүлэглэл нь мансууруулах бодисын хууль бус наймаа болон зэвсэгт мөргөлдөөнөөр танигдсан хүчирхэг сүлжээ байв. АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампийн засаг захиргааны үед уг бүлэглэлийг гадны террорист байгууллагын жагсаалтад оруулж байсан юм. Түүний нас барсны дараа Мексикийн хэд хэдэн мужид зэвсэгт мөргөлдөөн гарч, олон арван хүн амь үрэгдсэн аж.

Эх сурвалж: Associated Press, Sky News