Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг 8” анхдугаар тэмцээн Эрдэнэт хотын “Хангарди” спорт цогцолборт өнөөдөр эхэллээ.
Тус тэмцээнийг олимпын эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан жингийн ангиллаар зохион байгуулж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн 57, 74, 97, эмэгтэйчүүдийн 50, 57, 68 кг-ын жингийн барилдааны медальтнууд өнөөдөр тодорох бол эрэгтэйчүүдийн 65, 86, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн барилдаанууд маргааш болж медальтнууд тодорно.