Их Британийн Засгийн газар Ойрхи Дорнодын бүс нутгаас гарах хүсэлтэй Британи иргэдэд туслах зорилгоор Оманаас хөөрөх тусгай захиалгат нислэг зохион байгуулснаа мэдэгджээ.
Тус нислэг Оманы нийслэл Маскат хотоос өнөөдөр /2026.03.04/ 23:00 цагт хөөрөх бөгөөд хамгийн эмзэг, яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай иргэдийг эхний ээлжинд тээвэрлэхээр төлөвлөжээ. Их Британийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, АНЭУ-д байгаа тухайгаа бүртгүүлсэн бөгөөд одоогоор Оманд байгаа Британи иргэд уг нислэгт суухыг хүсвэл яаралтай тусгай маягтыг бөглөх шаардлагатай байна. Мөн Гадаад хэргийн яамнаас иргэдэд хандан, албан ёсоор дуудагдаагүй бол нисэх буудал руу очихгүй байхыг анхааруулжээ. Түүнчлэн иргэдийг эх орондоо буцаах нэмэлт боломжуудыг бий болгохын тулд агаарын тээврийн компаниудтай хамтран шинэ нислэгийн чиглэлүүдийг эрэлхийлсээр байх болно гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC