Сар шинийн барилдаанд түрүүлсэн Улсын заан М.Лхагвагэрэлийг нутгийн зөвлөлөөс 20 сая төгрөгөөр урамшуулжээ

Сар шинийн барилдаанд түрүүлсэн Улсын заан М.Лхагвагэрэлийг нутгийн зөвлөлөөс 20 сая төгрөгөөр урамшуулжээ

"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн баярт зориулсан Сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын уугуул, Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын уугуул, Улсын аварга О.Хангай үзүүрлэсэн билээ.

Тэгвэл Улсын заан М.Лхагвагэрэлийн эл амжилтыг урамшуулж "Титан товер” ХХК болон нутгийн зөвлөл нь 20 сая төгрөгөөр урамшуулсан байна. Эргэн сануулбал, Улсын заан М.Лхагвагэрэл нь өнгөрсөн жилийн сар шинийн барилдаанд үзүүрлэж байсан бол энэ жил түрүүлсэн юм.