BBC агентлагийн "Verify" багийн шинжилсэн шинэ хиймэл дагуулын зургууд Саудын Арабын томоохон газрын тос боловсруулах үйлдвэр дроны халдлагад өртсөний дараа гэмтсэн болохыг харуулжээ.
Өнөөдөр "Vantor" компанийн авсан зургууд дээр Саудын Арабын зүүн нутгийн Рас Танура хотод байрлах уг үйлдвэрийн төв хэсгийн хөргөлтийн цамхгууд орчимд галын ул мөрүүд тод харагджээ. Тус хэсэгт агуулах савнуудыг төв зогсоолтой холбосон олон тооны хоолой байрладаг бөгөөд ердийн үед нэгэн зэрэг дөрвөн танкер дүүргэх хүчин чадалтай аж. Үйлдвэрийн хоногийн боловсруулах хүчин чадал 550 мянган баррельд хүрдэг байна. "Aramco" газрын тосны компани халдлагын улмаас уг боловсруулах үйлдвэрийг түр хугацаагаар хаах шаардлагатай болсон тухай өнөөдөр /2026.03.03/ мэдэгджээ.
Эх сурвалж: BBC