Иранд мөргөлдөөн үргэлжилж буйтай холбоотойгоор газрын тосны үнэ дахин өсжээ

Иранд мөргөлдөөн үргэлжилж буйтай холбоотойгоор газрын тосны үнэ дахин өсжээ

Ойрхи Дорнод дахь зэвсэгт мөргөлдөөн газрын тос олборлогч бүс нутгийн нийлүүлэлтийг хязгаарлаж болзошгүй гэсэн болгоомжлолын улмаас дэлхийн эрчим хүчний үнэ өчигдөр /2026.03.02/-өөс эхлэн өссөөр байна.

Олон улсын жишиг болох нэг баррель нь 79.25 ам.долларт хүрч, ойролцоогоор 1.9 хувиар өссөн бол АНУ-д арилжаалагддаг нефтийн үнэ 1.5 хувиар нэмэгдсэн байна. АНУ болон Израиль өнгөрсөн амралтын өдрүүдэд Ираны эсрэг цохилт өгч эхэлснээс хойш дэлхийн газрын тос, байгалийн хийн үнэ огцом өсөөд байгаа юм. Мөн дэлхийн томоохон экспортлогчдын нэг болох QatarEnergy компани өөрийн байгууламжуудад “цэргийн халдлага” гарсны дараа үйлдвэрлэлээ зогсоосноо мэдэгдсэнтэй холбоотойгоор байгалийн хийн үнэ өчигдөр огцом өсжээ.

Эх сурвалж: BBC