Д.Трамп: АНУ “мөнхийн дайн” явуулах хангалттай зэвсгийн нөөцтэй

Д.Трамп: АНУ “мөнхийн дайн” явуулах хангалттай зэвсгийн нөөцтэй

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Truth Social платформд нийтэлсэн мэдэгдэлдээ АНУ "дунд болон дунд-дээд ангиллын" зэвсэг, сумны хангалттай нөөцтэй бөгөөд шаардлагатай бол дайныг “мөнхөд” явуулах боломжтой гэж онцолжээ.

Тэрээр Вашингтон хотын цагаар шөнө дунд дөхөж байх үед нийтэлсэн бичвэртээ, "Бидэнд эдгээр зэвсгийн бараг хязгааргүй нөөц бий. АНУ хангалттай нөөцөлсөн, ЯЛАЛТ байгуулахад бэлэн байна!" хэмээн мэдэгджээ. Мөн тэрээр АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Жо Байденыг Украинд "хамгийн өндөр зэрэглэлийн" Америкийн зэвсгээс хэт их нийлүүлсэн гэж шүүмжилсэн байна. Жо Байден бүрэн эрхийн хугацааныхаа төгсгөлд Украинд 300 км хүртэлх зайд цохилт өгөх чадвартай, холын зайн ATACMS пуужинг ашиглахыг зөвшөөрсөн юм.

Эх сурвалж: BBC