Израилийн арми Иран болон Ливаны хотуудад цохилт өгч эхэлснээ мэдэгджээ

Израилийн арми Иран болон Ливаны хотуудад цохилт өгч эхэлснээ мэдэгджээ

Израилийн Батлан хамгаалах хүчин Ираны нийслэл Тегеран болон Ливаны нийслэл Бейрут хотуудад өнөөдөр /2026.03.03/ цэргийн цохилт өгч эхэлснээ албан ёсоор баталжээ.

Тус байгууллага мэдэгдэлдээ, “Израилийн Батлан хамгаалах хүчин одоогоор Тегеран болон Бейрут хотуудад байрлах цэргийн байнуудыг зэрэг онилсон, чиглэсэн цохилтуудыг явуулж байна” гэж дурджээ. Харин Израилийн Батлан хамгаалах хүчиний араб хэл дээрх хэвлэлийн төлөөлөгч Авихай Адраэ “өргөн хүрээтэй агаарын цохилтын давалгаа үргэлжилж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Эдгээр довтолгоо нь Израилийн Батлан хамгаалах хүчиний Бейрутын өмнөд захын дүүргүүд болон хэд хэдэн тосгоны оршин суугчдад “яаралтай анхааруулга” өгч, нүүлгэн шилжихийг уриалснаас хойш ойролцоогоор нэг цагийн дараа эхэлжээ. Израилийн талын мэдээлснээр, цохилтыг Хезболлагийн командлалын төвүүд болон зэвсгийн агуулахуудыг чиглэн өгч байгаа аж. 

Эх сурвалж: BBC