Өвлийн паралимпын наадам зургаан спортоор зохион байгуулагдана

Өвлийн паралимпын наадам зургаан спортоор зохион байгуулагдана

Өвлийн Олимпын наадам өндөрлөсөн ч Италид спортын их баяр үргэлжилсээр байна. Энэ оны гуравдугаар сарын 6–15-ны өдрүүдэд болох “Милан Кортина 2026" өвлийн паралимпын наадам түүхэн ой, дээд амжилт, өрсөлдөөнөөр дүүрэн болохоор хүлээгдэж байна.

Энэ удаагийн наадам нь Итали улс Паралимпыг хүлээн авснаас хойш 20 жилийн дараах наадам болж байна. Паралимпын нээлтийн ёслол МЭ-30 онд баригдсан түүхэн Ромын амфитеатр болох “Арена ди Верона”-д зохион байгуулагдана. Энэхүү ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байгууламж нь Олимпын хаалтын ёслолыг мөн хүлээн авсан билээ.

Анхны Өвлийн Паралимпын наадам 1976 онд Шведийн Өрншёлдсвик хотод зохион байгуулагдаж, 16 улсын 198 тамирчин ердөө хоёр төрөлд өрсөлдөж байв. Харин “Милан Кортина 2026”-д 50 орчим Үндэсний Паралимпын Хороо, 665 хүртэлх тамирчин оролцохоор төлөвлөгдөж байгаа нь “Бээжин -2022” өвлийн олимпоос 20 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт 79 багц медаль олгох бөгөөд шинээр тэргэнцэртэй кёрлингийн холимог хосын төрөл Паралимпын дебютээ хийнэ.

“Милан–Кортина 2026”-д пара уулын цана, пара биатлон, пара гүйлтийн цана, пара мөсөн хоккей, пара сноуборд, тэргэнцэртэй кёрлинг гэсэн зургаан спортын төрлөөр явагдана.