Өнөөдөр /2026.03.02/ өөрийн талбайдаа тоглосон "New York Knicks" баг "San Antonio Spurs"-ийг 114:89 харьцаатайгаар буулган авч, Spurs-ийн 11 дараалсан хожлын цувааг зогсоолоо.
Майкал Бриджэс 25 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд 10 довтолгоо, 5 холын зайн шидэлтийг оновчтой болгожээ. Тэрбээр мөн 5 самбар, 5 бөмбөг таслалтаар хамгаалалтад чухал нөлөө үзүүлсэн байна. Жэйлэн Брансон 24 оноо авч, 7 оновчтой дамжуулалт өгсөн бол Карл Антони Товнс 12 оноо, 14 самбар авч гайхалтай гүйцэтгэлтэй тоглолоо. Энэхүү ялалтаар New Yourk Knicks сүүлийн 18 тоглолтын 14 дэх хожлоо авч улирлын турш тогтвортой формоо хадгалж буйгаа баталлаа. Харин San Antonio Spurs-ээс Виктор Вэмбаняама 25 оноо, 13 самбар авч багаа тэргүүлсэн бол Дэвин Васэл 18, Стэпан Кастл 13 оноо багтаа нэмэрлэв. Гэсэн ч багийн довтолгоо, оноо авалт жигд бус байж, улирлын хамгийн бага оноогоо авчээ.