БНХАУ-д дэлхийн хамгийн том хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн баригдаж байна

БНХАУ-д дэлхийн хамгийн том хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн баригдаж байна

Хятад улсад шинэ коронавирусийн тархалт буурч, хөл хорио тавигдсанаар бүтээн байгуулалтаа эхлүүлээд байна. 

Тухайлбал, тус улсын хөлбөмбөгийн Гуанжоу Эвергранд баг 100 мянган хүний суудалтай, хараа булаам дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажлаа эхлүүлжээ.

Бадамлянхуа цэцгийн хэлбэртэй энэхүү цэнгэлдэх нь 1.7 тэрбум ам.доллар буюу ойролцоогоор 12 тэрбум юанийн өртгөөр сүндэрлэж, 2022 он гэхэд барилгын ажил нь дуусах аж.

Тус цэнгэлдэхийн загварыг Шанхайд байрладаг Америкийн дизайнер Хасан Сиед гаргажээ.

Цэнгэлдэхийн барилгын ажил өнгөрөгч Пүрэв гаригт эхэлсэн бөгөөд энэ тухай Хятадын Эвергранд группын ерөнхийлөгч Шиа Хайжүн “Энэхүү бүтээн байгуулалт маань Сиднейн Опера театр, Дубай хотын Бурж Халифа зэрэг эх газрын бэлэг тэмдэг болсон бүтээн байгуулалтуудтай харьцуулагдаж, Хятадын хөлбөмбөгийг дэлхийд таниулах чухал бэлгэдэл болно” хэмээжээ. Мөн тэрбээр Хятад улс даяар 80-100 мянган хүний суудалтай 3-5 цэнгэлдэх хүрээлэн байгуулж, хэзээ нэгэн цагт Хятад улсад хөлбөмбөгийн дэлхийн аварга зохион байгуулагдахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.