Иранд өрнөж буй хурцдмал үйл явдал зөвхөн газрын тосны салбарт бус, бүс нутгийн агаарын тээврийн салбарт ч ноцтой нөлөө үзүүлж эхэлсэн байна.
Тодруулбал, Иран хөрш орнуудынхаа эдийн засгийн хамгийн чухал зангилаа болох нисэх буудлуудыг онилж эхэлсэн байна. Эдгээр буудлууд нь дэлхийн худалдаа, зорчигч тээврийн томоохон дамжин өнгөрөх төвүүдийн үүрэг гүйцэтгэдэг аж.
Ялангуяа дэлхийн хамгийн ачаалал ихтэй тээврийн зангилаануудын нэг болох Доха хотын Хамад олон улсын нисэх буудал нислэгүүлдээ түр зогсоосон байна. Энэ нь тус буудлаар дамжин дэлхий даяар хүргэгддэг их хэмжээний агаарын ачаа тээвэрт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа ажээ.
Персийн булангийн орнуудын хувьд нисэх буудлууд нь эдийн засгийн тулгуур багана болдог юм. Эдгээрээр дамжин олон улсын хүнсний хангамж, гадаад ажиллах хүчний урсгал, олон улсын худалдаа зохицуулагддаг. Тэгвэл тасалдал хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд улсууд ийм алдагдлыг хэр хугацаанд даах боломжтой нь олон улсад асуулт дагуулж эхэлсэн байна.
Өнөөдөр /2026.03.02/ өглөө Ази-Номхон далайн бүсийн зах зээл нээгдэхэд эдгээр цохилтын нөлөө шууд илэрч, зарим агаарын тээврийн компаниудын хувьцааны ханш огцом буурчээ. Тухайлбал, Австралийн Qantas Airways, Сингапурын Singapore Airlines, Японы Japan Airlines компанийн хувьцаа даваа гарагт 5 хувиас дээш унасан байна. Үүнээс гадна Иран далайн боомтууд болон тээврийн гол замуудыг онилж, дэлхийн хамгийн чухал газрын тосны “нарийн хоолой” гэгддэг Ормузын хоолойн хөдөлгөөнд саад учруулжээ.
Эх сурвалж: BBC