Корнеллийн их сургуульд суралцаж байсан монгол оюутанд хүчингийн хэргээр найман жилийн хорих ял оноолоо

Корнеллийн их сургуульд суралцаж байсан монгол оюутанд хүчингийн хэргээр найман жилийн хорих ял оноолоо

АНУ-ын Корнеллийн их сургуульд суралцаж байсан 22 настай монгол оюутан "Э.Б"-д кампус дотор хүчингийн хэрэг үйлдсэн хэргээр найман жилийн хорих ял оноолоо.

Томпкинс тойргийн шүүхээс түүнд нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэгт 8 жил, хоёрдугаар зэргийн хулгайн хэрэгт мөн 8 жилийн ял тус тус оноосон байна. Шүүх эдгээр ялыг зэрэг эдлүүлэх шийдвэр гаргасан тул тэрбээр нийтдээ 8 жил хорих ангид ял эдэлнэ. Прокуроруудын зүгээс анх хүчингийн хэрэгт 15 жил, хулгайн хэрэгт 10 жилийн ял оноох санал гаргасан байжээ. Тэд хохирогчид учруулсан “их хэмжээний, хэмжиж баршгүй сэтгэл санааны хохирол” болон яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүйг харгалзан ийм санал гаргасан байна. Прокурорын мэдээлснээр, "Э.Б" нь 2024 оны есдүгээр сард их сургуулийн эмэгтэй оюутны дотуур байрны өрөөнд хууль бусаар нэвтэрч, гэмт хэрэг үйлдэх зорилготой байсан бөгөөд тухайн үед хохирогч зөвшөөрөөгүй байхад бэлгийн харьцаанд орсон нь тогтоогджээ. Шүүхээс мөн түүнд суллагдсаны дараах 10 жилийн хяналт тогтоосон байна. Энэ хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх, шүүхээс тогтоосон үүрэг, шаардлагыг биелүүлэх үүрэг хүлээх аж. Шүүхийн шийдвэрийг ЭНД дарж уншина уу.