Баянхонгор аймгийн Сар шинийн нэгдсэн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн нээлттэй барилдаан өнөөдөр 13.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Энэхүү барилдаанд Улсын арслан Э.Батмагнай, Улсын заан Н.Жаргалбаяр, Улсын заан С.Сүхбат, Улсын харцага Б.Зоригтбаатар тэргүүтэй улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөх зодоглож, уран мэх, авхаалж самбаагаа сорин барилдах юм. Барилдааны бай шагнал өндөр бөгөөд:
-
Түрүү бөх 10,000,000 төгрөг,
-
Үзүүр бөх 5,000,000 төгрөг,
-
Их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр 3,000,000 төгрөгийн шагнал хүртэх аж.