21 сая төгрөгийн шагналын сантай Баянхонгор аймгийн сар шинийн нэгдсэн золголтод зориулсан 128 бөхийн барилдаан болно

21 сая төгрөгийн шагналын сантай Баянхонгор аймгийн сар шинийн нэгдсэн золголтод зориулсан 128 бөхийн барилдаан болно

Баянхонгор аймгийн Сар шинийн нэгдсэн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн нээлттэй барилдаан энэ сарын 27-ны баасан гарагт 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох гэж байна.

Тус барилдаанд улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөх зодоглож, уран мэх, авхаалж самбаагаа сорин барилдах юм.  Барилдааны бай шагнал өндөр бөгөөд:

  • Түрүү бөх 10,000,000 төгрөг,

  • Үзүүр бөх 5,000,000 төгрөг,

  • Их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр 3,000,000 төгрөгийн шагнал хүртэх аж.