Сагсанбөмбөгийн Үндэсний дээд лигийн улирлын тоглолтууд өндөрлөлөө

Сагсанбөмбөгийн Үндэсний дээд лигийн улирлын тоглолтууд өндөрлөлөө

Өчигдөр /2026.02.25/ лигийн талбайд хоёр тоглолт явагдсанаар улирлын тоглолтууд өндөрлөлөө.

Лигийн багууд сүүлийн өдөр хүртэл ширүүн өрсөлдөөн үзүүлж улирлын амжилтаар “ШГ Айпес” баг тэргүүлж, “Хасын Хүлгүүд” баг удааллаа. Энэ долоо хоногийн бямба гарагт /2026.02.28/  хасагдах шатны тоглолтууд эхлэх бөгөөд тус өдөр 13.40 цагаас  “ШГ Айпес” багийн эсрэг “Завхан Бродерс” баг, 16.10 цагаас “Омни Эрдэнэт Майнерс” багийн эсрэг “Сэлэнгэ Бодонс” багууд тус тус тоглох аж.

Энэ жилийн дээд лигээс сүүлийн хоёр жил дарааллан аваргын төлөө шалгараад байсан “Бишрэлт Металл” баг лигийн хамгийн тааруу амжилтыг үзүүлэн хасагдаж, ирэх улирал “Хөгжлийн Лиг”-т тоглохоор боллоо.