Морь жилийн эхний барилдааны цахим бүртгэл эхэлсэн талаар Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн нээлттэй барилдаан энэ сарын 27-нд 13.00 цагт Монгол бөхийн өргөөнд болохоор товоо зарласан байна.