Демаркус Казинс өнөөдөр 23.00 цагт Монголд газардана

Демаркус Казинс өнөөдөр 23.00 цагт Монголд газардана

“NBA”-ийн дөрвөн удаагийн бүх оддын тоглогч, олимп, дэлхийн аварга, Демаркус Казинс өнөөдөр 23.00 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд газардана. Тэрбээр “Сэлэнгэ Бодонс” багт хоёр дахь жилдээ тоглох бөгөөд сагсанбөмбөгийн Үндэсний дээд лигийн хасагдах шатны тоглолтод оролцох аж.

Демаркус Казинс нь АНУ-ын шигшээ багийн замналдаа 2014 оны “Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн”-ээс алтан медаль, “Рио-2016” зуны олимпоос алтан медаль хүртсэн бол NBA-н 13 жилийн мэргэжлийн замналдаа долоон өөр багт тоглож 19.6 оноо, 10.2 самбар, 3 оновчтой дамжуулалт дундчилж байжээ. Харамсалтай нь 2018 онд ахиллийн шөрмөсөө таслаж, хүнд гэмтлээс эргэн ирсэн тамирчин юм. Харин 2024-2025 оны “Үндэсний Дээд Лиг”-ийн хасагдах шатанд “Сэлэнгэ Бодонс” багт хүчин зүтгэж хагас шигшээ шатанд “Хасын Хүлгүүд” багт хожигдож байсан билээ.