2026 оны Өвлийн олимпийн наадам энэ сарын 6–22-ны өдрүүдэд Милан болон Кортина-д’Ампеццо хотуудад амжилттай зохион байгуулагдаж, шайбтай хоккейн финалын тоглолтоор хөшгөө хаалаа.
Алтан медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод АНУ, Канадын шигшээ багууд учраа таарч, ширүүн өрсөлдөөн өрнүүлсэн юм. 1960, 1980 оны олимпын аварга АНУ-ын баг 2:1-ээр ялалт байгуулж, 46 жилийн дараа олимпын аваргын цолоо дахин хүртлээ.
Түүхэн ялалтын эзэд болох АНУ-ын шигшээ багт шагналыг Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулсан байна.
Сонирхуулахад, АНУ-ын хоккейн шигшээ баг 1980 оны хоёрдугаар сарын 22-нд олимпын наадмын хоёр дахь алтан медалиа авч байсан бол яг 46 жилийн дараа буюу 2026 оны хоёрдугаар сарын 22-нд гурав дахь алтан медалиа хүртэж, түүхэн давхцал тохиолоо.
