Маргааш бороо орж, ирэх долоо хоногт цаг агаар сэрүүснэ

Маргааш бороо орж, ирэх долоо хоногт цаг агаар сэрүүснэ

Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цаашдаа нутгийн зүүн хагаст хур тунадас орж, хүчтэй шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 19, 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, салхины хурд 18-20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх төлөвтэй байна.