Сар шинийн барилдааны гурвын даваа 13 цагаас үргэлжилнэ

Сар шинийн барилдааны гурвын даваа 13 цагаас үргэлжилнэ

XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан өчигдөр эхэлсэн билээ. Өчигдөр барилдааны нэг болон хоёрын даваа болж өндөрлөсөн. Тэгвэл өнөөдөр /2026.02.17/ 13.00 цагаас гурвын даваа үргэлжилнэ.

Уг барилдаанд дархан аварга А.Сүхбат тэргүүтэй улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглосон. Хоёрын давааны дараах байдлаар дархан аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, улсын арслан Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, Э.Батмагнай тэргүүтэй улсын цолтой 35 бөх үлдсэн бол аймаг, цэргийн цолтой 27 бөх,  сумын цолтой хоёр бөх, нийт 64 бөх  гурвын даваанд зодоглох юм.




Өнөөдөр нохой өдөр

11 цагийн өмнө