"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдааны хоёрын даваанд Монгол Улсын арслан Б.Орхонбаяр сумын заан Д. Мөнхтулгатай оноолт таарсан.
Ийнхүү сар шинийн баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны түрүү бөхийн тааварт байсан Улсын Арслан Б.Орхонбаяр хоёрын даваанд сумын заан Д.Мөнхтулгад хөлөө алдан унаснаар барилдаанаа өндөрлүүллээ. Сумын заан Д.Мөнхтулгын хувьд нэгийн даваанд Улсын заан Б.Бат-Өлзийг, хоёрын даваанд Улсын арслан Орхонбаяраар хоёр давлаа.