Монголын Үндэсний Бөхийн холбооноос сар шинийн баярт зориулан зохион байгуулж буй цуврал барилдаануудын аймаг, цэргийн цолтой бөхийн баридаан өнөөдөр /2026.02.12/ болно.
Өнөөдөр 12.00 цагаас эхлэх Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан "Майдар бурхны авшиг" Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд зодоглохоор Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар, Аймгийн хурц арслан Д.Алтанцоож, Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар тэргүүтэй бөхчүүд зодоглох аж.