Дэд ахлагч Э.Энхсайхан, М.Должинсүрэн нар триатлоны Улсын аварга боллоо

Дэд ахлагч Э.Энхсайхан, М.Должинсүрэн нар триатлоны Улсын аварга боллоо

Монголын триатлоны холбооноос 2026 оны өвлийн триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнийг хоёрдугаар сарын 8-ны өдөр Орхон аймгийн цанын баазад зохион байгууллаа.

Тэмцээн 13-17 нас, сонирхогч болон элит ангилалд явагдаж, улсын аваргуудaa тодруулсан юм. Тэмцээний эрэгтэй элит ангилалд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн алба хаагч, ОУХМ, дэд ахлагч Э.Энхсайхан, эмэгтэй элит ангилалд мөн тус ангийн эмнэлгийн зааварлагч дэд ахлагч М.Должинсүрэн нар тэргүүлж, улсын аварга боллоо. Дэд ахлагч Э.Энхсайхан 2024 оны Европын залуучуудын аварга, 2023 оны Азийн аварга билээ.