Сар шинийн сорилго барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Улсын аварга О.Хангай үзүүрлэлээ

Сар шинийн сорилго барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Улсын аварга О.Хангай үзүүрлэлээ

Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, сар шинийн сорилго Улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, АПУ ХК, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Од групп, Эм Жи Өү Транс ХХК, Зорчигч Тээвэр 1 ОНӨААТҮГ, "Аврагч" спорт хороо, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай үзүүрлэв.

Их шөвөгт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Нутгийн Буян групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, Вайт Лэйк ХХК, Молор Трейд ХХК, Нэгдэл клуб, Цацрах Хангай ХХК, Цэлмэг дижитал сургууль, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.  Дунд шөвөгт улсын заан Д.Анар, улсын харцага Н.Золбоо, улсын начин Б.Даваа-Очир, улсын начин Ж.Ням-Эрдэнэ нар үлдэв. Маргааш 13:00 цагаас Сар шинийн баярт зориулсан өсвөр болон ахмад бөхийн барилдаантай. Бүртгэл 10:00 цагаас МБӨ-нд эхэлнэ.




Өнөөдөр үхэр өдөр

15 цагийн өмнө