“МИЛАН-КОРТИНА-2026” өвлийн олимпод Б.Ачбадрах гүйлтийн цанын 10 км-ын төрөлд 55 дугаар байрт орлоо

“МИЛАН-КОРТИНА-2026” өвлийн олимпод Б.Ачбадрах гүйлтийн цанын 10 км-ын төрөлд 55 дугаар байрт орлоо

“МИЛАН-КОРТИНА-2026” өвлийн олимпын наадмын хоёр дахь өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах гүйлтийн цанын 10 км-ын (10+10) скиатлоны төрөлд 75 тамирчнаас  55 дугаар байрт орлоо. Ингэснээр тэрээр гурван олимпын наадамд дараалан оролцсон анхны монгол цаначин болов. Б.Ачбадрах нөгөөдөр гүйлтийн цанын спринт төрөлд уралдах юм.