Италийн 80 мянган хүний суудалтай “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд өвлийн олимпын XXV наадмын гал бамбар бадамлан аслаа. Хүн төрлөхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон энэ удаагийн олимпод 93 орны 2871 тамирчин спортын 16 төрөлд 116 багц медалийн төлөө өрсөлдөх юм.
Олимпын наадмын нээлтийн ёслолд А.Ариунбат, Э.Ариунтунгалаг нар Монгол Улсын туг баригчаар жагсав. А.Ариунбат нь уулын цанаар олимпод уралдах анхны Монгол тамирчин бол Э.Ариунгалагийн анхны олимп энэ удаагийнх билээ. Харин Б.Ачбадрах гурван олимп (2018, 2022, 2026) дараалан оролцох анхны монгол цаначин болж байна.






