Хотын дарга С.Амарсайханыг ШҮҮХЭД өгнө

Хотын дарга С.Амарсайханыг ШҮҮХЭД өгнө

Авилгын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу иргэн Э.Одбаяр Туул голын бургас, талбайн дэргэдэх боржин чулуу, Төв цэцэрлэгт хүрээлэнгийн /зөөврийн усан оргилуур/ зэрэг асуудлаар Хотын дарга С.Амарсайханыг АТГ-д шалгуулахаар өгсөн. 

Түүнээс гадна Урбан иргэдийн форум, Утааны эсрэг ээж, аавууд, Монгол туургатан төв холбоо, Улаанбаатар иргэдийн форум ТББ нэгдэн Хотын дарга С.Амарсайханыг шүүхэд өгөхөө мэдэгджээ. 

Тус ТББ-иуд Хотын дарга С.Амарсайханы үрэлгэн зарцуулсан төсвүүдийг нэхэмжилж шүүхэд хандах юм байна.