"Лениний бунханыг шатааж, Улаан талбайг дэлбэлнэ" гэж согтуудаа ярьсан эмэгтэйд ОХУ-ын шүүх 4 жилийн хорих ял оноожээ

"Лениний бунханыг шатааж, Улаан талбайг дэлбэлнэ" гэж согтуудаа ярьсан эмэгтэйд ОХУ-ын шүүх 4 жилийн хорих ял оноожээ

ОХУ-ын шүүх архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Владимир Лениний бунхныг шатааж, Улаан талбайг дэлбэлнэ гэж ярьсан Орос эмэгтэйд 4 жилийн хорих ял оноожээ. 

Тодруулбал, ОХУ-ын иргэн Ольга Федотова гэх эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ яаралтай тусламжийн дугаар руу залгаж, өөрт нь “хагас килограмм динамит” байгаа хэмээн мэдэгдээд, "Москва хотын төвд байрлах Лениний бунханыг шатааж, Улаан талбайг дэлбэлнэ" гэж сүрдүүлжээ.

Иймээс түүнийг саатуулж шалгасан боловч ямар нэгэн тэсрэх бодис, зэвсэг илрээгүй байна. Харин мөрдөн байцаалтын үеэр Ольга Федотова өөрийн үйлдлээрээ найз нөхдөдөө "хэр зоригтой, сүртэй хүн" болохоо харуулах гэсэн гэж тайлбарласан ажээ.  Харин Оросын шүүх түүний заналхийлэл нь олон нийтийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулсан, мөн төрийн хамгаалалттай объектуудад халдана гэж сүрдүүлсэн гэж үзэн 4 жилийн хорих ял оноосон байна.