ВИДЕО: Дөрвөн километр усанд сэлж, гэр бүлээ аварсан 13 настай хүүг Олон улсын хэвлэлүүд онцолж байна

ВИДЕО: Дөрвөн километр усанд сэлж, гэр бүлээ аварсан 13 настай хүүг Олон улсын хэвлэлүүд онцолж байна

Энэ сарын 02 /2026.02.02/-ны өдөр Австралийн баруун мужид далайн хүчтэй давалгаа нэгэн гэр бүлийг далайд урсгасан байна.  Энэ үеэр тус гэр бүлийн 13 настай хүү дөрвөн километр усанд сэлж, аврагчдад мэдээлэл хүргэн, гэр бүлээ аварсан нь дэлхийн томоохон хэвлэлүүдийн онцлох сэдэв болоод байна. 

ВИДЕО: 

Тодруулбал, 13 настай Остин хүү ээж, хоёр дүүгийнхээ хамтаар далайд завиар явж байгаад хүчтэй давалгаанд өртөж, эрэг рүү буцаж чадахгүй нөхцөлд орсон байна. Харин Остин ганцаараа тусламж дуудах шийдвэр гарган, усанд сэлж, аврагчдад мэдээлэл хүргэн, тусламж хүссэн байна. Албаныхны мэдээлснээр, хүү ойролцоогоор дөрвөн километр гаруй зайг ширүүн салхи, өндөр давалгаатай тэнгист сэлж, эцэст нь эрэг дээр байсан хүмүүст хүрч чадсан байна. Тэр даруй аврах ажиллагаа эхлүүлж, түүний гэр бүлийн гишүүдийг аюулгүй байдалд гаргасан ажээ.

Аврагчид 13 настай хүүгийн тэсвэр тэвчээр, шийдэмгий байдлыг онцлон магтаж, ийм хүнд нөхцөлд удаан хугацаанд сэлэх нь мэргэжлийн аврагчдад ч маш хүнд сорилт болдгийг онцолжээ.

Одоо Остин хүүгийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд эмнэлгийн үзлэгт хамрагдсан ч ноцтой гэмтэл илрээгүй байна. Харин Австралийн эрх баригчид далайн нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөх аюултайг сануулж, иргэдийг хүчтэй салхи, давалгаатай үед далайд гарахгүй байхыг анхааруулжээ.