Д.Эрдэнэбат: Төсөвт тодотгол хийхийг дахин шаардаж байна

Д.Эрдэнэбат: Төсөвт тодотгол хийхийг дахин шаардаж байна

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Монгол Улсын 2020 оны төсөвт тодотгол хийж үр ашиггүй зардлуудыг танахыг шаардаж УИХ дахь АН-ын зөвлөлөөс УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр шаардлага хүргүүлж буйгаа тэрбээр мэдэгдлээ. 

Үргэлжлүүлэн "Экспортын бүтээгдэхүүний борлуулалт буурч, төсвийн орлого тасрах нөхцөл байдал үүссэн байхад эрх баригчид тоохгүй байна. Ялангуяа нүүрсний экспорт буураад байна. Өнөөдрийн байдлаар төсвийн орлого 300 тэрбумаар төгрөгийн дутагдал, алдагдалтай байна. 

"Эрдэнэс Тавантолгой"-оос гадна жижиг Тавантолгойн үйл ажиллагаа зогсож байгаа юм байна. Нүүрсний задгай тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоосон байна. Чингэлэгээр л зөөж байгаа гэсэн. Задгайгаар зөөх асуудлыг Засгийн газар судлах ёстой. Гадаад харилцааны яам, Уул, уурхайн яам ажлаа хийх зайлшгүй шаардлага бий болсон байна. Аж, ахуй нэгжүүд шар махтайгаа хатаж байна. Үүнд бид зайлшгүй анхаарахгүй бол эдийн засгийн хүндрэлийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр өгөөжөө өгөхгүй байна. Хөдөө, аж ахуйн тариалалт, газар тариалан, хүнс хөдөө аж ахуйн салбарыг нэн ялангуяа дэмжмээр байна. Цар тахлаас болж хүнсний хомсдолд орж болзошгүй. Тэгэхээр хүнсний ногоо, гурил, үр тариа, тэжээл тарьдаг хүмүүсээ дэмжмээр байна. Энэ төрлийн жижиг, аж, ахуй нэгжүүд санхүүгийн эх үүсвэргүй болсон байна" гэлээ. 

Эрүүл мэндийн салбарын зардлын төсвийг тусгайлан баталж, уушиг, амьсгалын өвчинг эмчлэх эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэх, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэхийг шаардсан байна. Түүнчлэн гадаадад амьдарч буй оюутнуудад санхүүгийн дэмжлэг олгох эх үүсвэрийг шийдвэрлэх, “COVID-19”-ийн улмаас ажилгүй болсон иргэдэд сар бүр санхүүгийн дэмжлэг олгох, аж ахуй нэгжид 3 хувийн хүүтэй зээл олгох, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдийн ажлыг төрөөс дэмжих, хяналт тавих хэрэгтэй гэдгийг шаардлагад дурдсан байна. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: