Хохирогчдын мэдээлэл ил болсны дараа Ж.Эпштейнтэй холбоотой олон баримт бичгийг АНУ-ын Хууль зүйн яам устгажээ

Хохирогчдын мэдээлэл ил болсны дараа Ж.Эпштейнтэй холбоотой олон баримт бичгийг АНУ-ын Хууль зүйн яам устгажээ

Жеффри Эпштейны хохирогчид өөрсдийн хувийн мэдээлэл ил болсон гэж мэдэгдсэний дараа АНУ-ын Хууль зүйн яам олон баримт бичгийг вэб сайтаасаа устгасан байна.

Ж.Эпштейний хохирогчдыг төлөөлж буй өмгөөлөгчдийн мэдээлснээр, "Баасан гарагт нийтлэгдсэн баримт бичгүүдэд хийсэн алдаатай засварлалт нь бараг амьд үлдсэн 100 хүний амьдралыг “орвонгоор нь эргүүлсэн” байна." Уг материалд хохирогчдыг таних боломжтой нэр, имэйл хаяг, зарим тохиолдолд нүцгэн зургууд нь хүртэл багтжээ. Амьд үлдсэн хүмүүс энэхүү мэдээлэл задруулалтыг “жигшүүртэй” хэмээн тодорхойлж, өөрсдийг нь “нэрлэх, нягтлах, дахин гэмтээх ёсгүй” гэж мэдэгдсэн байна.

Иймд АНУ-ын Хууль зүйн яам бүх асуудалтай файлуудыг устгасан бөгөөд гарсан уг алдаа нь "техникийн болон хүний хүчин зүйлийн алдаа"-наас үүдэлтэй гэж тайлбарласан байна. Даваа гараг /2026.02.02/-т холбооны шүүгчид илгээсэн захидалдаа тус яам "хохирогчид болон тэдний өмгөөлөгчид устгахыг хүссэн бүх баримт бичгийг цаашид засварлах зорилгоор татан авсан" гэж мэдэгджээ.

Энэхүү маргаан нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын гарын үсэг зурсан, Жеффри Эпштейнтэй холбоотой бүх баримт бичгийг олон нийтэд ил болгох тухай хууль батлагдсанаас хойш зургаан долоо хоногийн дараа гарсан байна. Уг хууль нь өнгөрсөн Баасан гарагт нийтлэгдсэн гурван сая хуудас баримт, 180 мянган зураг, 2000 видеог хамарчээ. Жеффри Эпштейн нь 2019 оны наймдугаар сарын 10-нд Нью-Йорк дахь шоронгийн өрөөнд бэлгийн мөлжлөгийн хэргийн шүүх хурлаа хүлээж байхдаа нас барсан юм.

Эх сурвалж: BBC