“Милан кортина 2026” өвлийн олимпын гүйлтийн цанын мөрөлд өрсөлдөх ОУХМ Б.Ачбадрах, ОУХМ Э.Ариунтунгалаг нар өчигдөр /2026.02.02/ Итали улсын Тесеро хотод очиж, олимпын хотхоны цанын бааз дээр бэлтгэлээ эхлүүлжээ.
Тус тамирчдын маань хувьд гүйлтийн цанын "Скиатлон", "Спринт", "10 км" гэсэн гурван зайд хоёрдугаар сарын 7-22-ны өдөр хүртэл өсөлдөх аж. Харин уулын цанын "Слалом" төрөлд өрсөлдөх А.Ариунбатын хувьд энэ сарын 16-ны өдөр хурд хүчээ сорино.