Франц улсын нийслэл Парис хотод энэ долоо хоногийн бямба гарагт /2026.02.07/ жүдо бөхийн “Парисын Их дуулга” тэмцээн эхэлнэ. Тус тэмцээнд 82 улсын 528 бөх зодоглохоор мэдүүлгээ өгсөн байна.
Энэхүү тэмцээнд Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн 15 жүдоч өрсөлдөнө. Тодруулбал, эрэгтэйчүүдийн -60 кг-д Э.Ариунболд, Т.Түмэнжаргал, -66 кг-д Ё.Басхүү, Ө.Жанцандорж, -73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа, -81 кг-д О.Шинэбаяр, эмэгтэйчүүдийн -48 кг-д Ж.Анударь, Г.Наранцэцэг, -52 кг-д М.Нандин-Эрдэнэ, М.Уранзаяа, -57 кг-д Т.Ариунзаяа, -63 кг-д Л.Энхрийлэн, -78 кг-д А.Дуламсүрэн, О.Хүслэн нар барилдана.
Уг тэмцээнд оролцох тамирчдаас “Парисын Их дуулга” тэмцээнээс дэлхийн аваргын хошой хүрэл медальт МУГТ Ё.Басхүү 2022 онд алт, 2020 онд хүрэл, дэлхийн аваргын хошой хүрэл медальт МУГТ Л.Энхрийлэн 2022 онд хүрэл медаль, дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Э.Ариунболд 2021 онд хүрэл медаль, ОУХМ О.Уранбаяр 2023 онд хүрэл тус тус хүртэж байжээ.