АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой утсаар ярьсныхаа дараа хоёр улс худалдааны хэлэлцээрт хүрсэн талаар мэдэгджээ.
Д.Трампын мэдээлснээр, АНУ Энэтхэгээс импортолдог бараа бүтээгдэхүүнд ногдуулсан тарифыг 25 хувиас 18 хувь хүртэл бууруулах бөгөөд өмнө нь Энэтхэг Оросоос газрын тос худалдан авсантай холбоотойгоор ногдуулсан нэмэлт 25 хувийн торгуулийн тарифыг цуцлахаар болжээ.
Энэ талаар Д.Трамп өөрийн Truth Social цахим хуудастаа, "Энэтхэг худалдааны болон тарифын бус саад тотгорыг тэг болгохоор зөвшөөрч, мөн Оросоос газрын тос худалдан авахаа зогсооно" гэж мэдэгджээ. Д.Трампын хэлснээр, Н.Моди АНУ-аас болон магадгүй Венесуэлээс илүү их газрын тос худалдан авахаар тохиролцжээ.
Харин Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди X нийгмийн сүлжээндээ, АНУ-тай худалдааны тохиролцоонд хүрсэндээ баяртай байгаагаа илэрхийлж, Дэлхийн хамгийн том хоёр ардчилсан улс хамтран ажиллах нь манай ард түмэнд бодит ашиг авчирч, харилцан ашигтай хамтын ажиллагааны асар их боломжийг нээж өгнө гэж мэдэгдсэн байна. Мөн Д.Трамп Энэтхэг улс эрчим хүч, технологи, хөдөө аж ахуй, нүүрсний бүтээгдэхүүн зэрэг АНУ-ын 500 тэрбум ам.доллараас давсан бараа бүтээгдэхүүн худалдан авахаар амласан гэж онцолжээ.
Эх сурвалж: BBC