Өнгөрөгч сарын 23 /2026.01.23/-нд Хятадын Шинжан Уйгарын өөртөө засах орон нутгийн захиргааны Фуюнь хотоос баруун хойд хэсэгт байрлах цанын баазын ойролцоо нэг эмэгтэй цаначин руу цоохор ирвэс дайрсан хэрэг гарчээ.
ВИДЕО:
Орон нутгийн хэвлэл мэдээллийн сурвалжуудын мэдээлснээр, "эмэгтэй аялагч цоохор ирвэсийн зургийг ойроос авах, селфи хийх гэж байгаад хэт ойрхон очсон" байна. Тэрбээр ойролцоогоор 3-10 метрийн зайд очоод цоохор ирвэсийг гайхан зогсож байтал гэнэтийн дайралтад өртсөн байна. Видео бичлэгт "цоохор ирвэс эмэгтэйн толгой болон нүүр рүү дайрч байгаа"-г харуулсан байна. Түүний толгойн хамгаалалт эмэгтэйг илүү ноцтой гэмтлээс аварсан гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ. Одоо тус эмэгтэй эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа гэжээ.