Эмэгтэй дээд лигийн аваргын төлөөх тоглолт энэ ням гарагт эхэлнэ

Эмэгтэй дээд лигийн аваргын төлөөх тоглолт энэ ням гарагт эхэлнэ

Эмэгтэй сагсан бөмбөгийн дээд лигт 0-3 амжилтаас эргэн ирж дөрөв дараалан хожсон анхны баг болсон “Аравт” баг “Улаанбаатар Амазонс” багтай аваргын төлөө өрсөлдөхөөр болсон билээ. Энэхүү цувралын эхний тоглолт энэ ням гарагийн 11.00 цагт “М Банк Арина”-д болно.

Улаанбаатар Амазонс багийн хувьд өмнөх шатанд “Этүгэн Ирвэсүүд” багийг нэг ч хожигдолгүйгээр дөрөв дарааллан хожиж аваргын төлөө шалгарсан. Тэд лигийн хоёр удаагийн аварга бөгөөд түүхэн амжилт бүтээн шалгарсан “Аравт” багийн эсрэг гурав дах аваргын төлөө өрсөлдөх юм. Энэ өдөр мөн эрэгтэйчүүдийн дээд лигийн “Хасын Хүлгүүд”, “Дархан Юнайтед” багууд 13.40 цагаас, “Сэлэнгэ Бодонс”, “Би-Си-Эйч Найтс” багууд 16.10 цагаас тус тус тоглох аж.