Цагаан сарын хүчит бөхийн барилдаан битүүний өмнөх өдөр эхэлнэ

Цагаан сарын хүчит бөхийн барилдаан битүүний өмнөх өдөр эхэлнэ

Цагаан сарын хүчит бөхийн барилдаан зөвхөн бөх сонирхогч төдийгүй Монголын ард түмний цагаан сарын гол сэдвүүдийн нэг байдаг билээ.

Тэгвэл энэ жилийн “Сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан”-ы нэг, хоёрын даваа битүүний өмнөх өдөр /2026.02.16/ барилдах бол битүүний өдөр гурваас наймын даваа барилдах аж. Тэгвэл цагаан сарын бусад цуврал барилдааны хуваарийг та бүхэндээ хүргэж байна.

  • Хоёрдугаар сарын 9-нд “Сар шинийн баяр зориулсан Ахмад бөхчүүдийн барилдаан”
  • Хоёрдугаар сарын 11-нд “Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин, харцага цолтнуудын барилдаан”
  • Хоёрдугаар сарын 12-нд “Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан” тус тус болно.