Хоёрдугаар сард болох бөхийн барилдаануудыг МҮБХ-ноос танилцууллаа

Хоёрдугаар сард болох бөхийн барилдаануудыг МҮБХ-ноос танилцууллаа

Монголын үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарийг гаргалаа. Ирэх сарын барилдаан ням гарагт хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан залуу бөхчүүдийн уламжлалт барилдаанаар эхэлнэ. 

02.01  – Хавдрын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан,

02.07 – Баянхонгор аймгийн Шинэжинст сумын түүхт 70 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,

02.08 – Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, сар шинийн хүчит бөхийн барилдааны сорилго Улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,

02.09 – Сар шинийн баяр зориулсан өсвөрийн бөхийн барилдаан,

02.09 – Сар шинийн баяр зориулсан Ахмад бөхчүүдийн барилдаан,

02.10 – Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,

02.11 – Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин, харцага цолтнуудын барилдаан,

02.11 – Сар шинийн баярт зориулсан бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд оролцсон Шатрын тэмцээн,

02.12 – Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

02.13 – Сар шинийн баярт зориулсан Шагайн харвааны тэмцээн,

02.14 – Сар шинийн баярт зориулсан бөхчүүдийн Шагайн харвааны тэмцээн,

02.15 – Сар шинийн хүчит бөхийн барилдаанд оролцох аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн эрхийн барилдаан

02.16 – Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа,

02.17 – Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдааны 3-8 даваа,

02.27 – Баянхонгор аймгийн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,

02.28 – Булган аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно.