Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж манай улс онцгой дэглэм тогтоож, хөл хорио тогтоогоод гурван сар гаруй болж байна. Энэ хүрээнд Их сургууль, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ оны есдүгээр сарыг хүртэл үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа юм.
Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “амралтын газруудыг өнөөдрөөс нээх, саун, фитнессын газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийж, журам гаргаад шат дараатай нээх” чиглэлийг өгчээ. Энэ тухай Засгийн газрын олон нийт, хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга н.Ганзориг мэдээлсэн байна.
Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу
— Ganzorig (@GanzoTg) April 15, 2020
Туул гол, Богд ууланд бөөгнөрөл үүсэхээс сэргийлж амралтын газруудыг өнөөдрөөс нээж байна.
Мөн саун, фитнессүүдийг ч ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, журам гаргаад шат дараатай нээнэ.