Ховд аймгийн Мөст сумын харьяат, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын Заан Цэдэвийн Мягмарсүрэнгийн нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 128 бөхийн хүндэтгэлийн барилдаан нэгдүгээр сарын 31-ний 13:00 цагаас Монгол Бөхийн өргөөнд болно.
Барилдах бөхчүүдийг нэгдүгээр сарын 19, 30-ны өдрүүдэд цахимаар бүртгэх бөгөөд үзэгчдээс супер нэг азтан шалгаруулж автомашин, таван азтанд 1 сая төгрөг гардуулах аж.